• “Сэншивэе Монгол” уул уурхайн компанийн үйл ажиллагааг зогсоолоо

    Засгийн газрын шийдвэрээр уул уурхайн компаниудын тусгай зөвшөөрлүүдийг цуцалж эхлээд байгаа билээ. Тэгвэл БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуул МХЕГ,ЦЕГ, ТЕГ, АМГТГ зэрэг байгууллагын төлөөллүүд бүхий ажлын хэсэг Архангай аймгийн Цэнхэр сум,Орхон багийн нутагт ажиллаж байна.

    Тус газарт ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Сэншивэе Монгол”  ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн шалгалтаар илэрсэн зөрчилд үндэслэн өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргажээ. Мөн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийж, орон нутагт нь хүлээлгэж өгөхийг даалгасан байна.

    Шийдвэр бүрэн эхээрээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ