• Ази Номхон далайн бүсэд жил бүр дунджаар 142 сая хүн гамшигт өртөж буй нь дэлхийн дундажаас 38 саяар илүү байна

    Бангкок хотноо НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засаг нийгмийн хороо “2019 оны Ази Номхон далайн бүсийн гамшгийн тайлан” гаргаснаа нийтэлсэн байна. Тус тайланд сүүлийн хоёр жилд Ази Номхон далайн бүсэд байгалийн гамшиг, ялангуяа цаг уур, байгаль орчин муудсанаас болсон гай гамшиг газар авч, эдийн засгийн асар их хохирол учруулсан гэжээ.

    Тайланд, 2018 онд дэлхийд 280 гаруй байгалийн гамшиг болсны тал хувь нь Ази Номхон далайн бүсэд болсон. 1970 оноос хойш, Ази Номхон далайн бүсэд жил бүр дунджаар 142 сая хүн гамшигт өртөж байгаа нь дэлхийн дундаж түвшнээс 38 саяар илүү байна гэжээ.

    Энэ оны тайланд ган гачиг зэргийг хамруулсан байна. Тайланд, одоо Ази Номхон далайн бүсэд жил бүр гамшгаас үүдэлтэй эдийн засгийн хохирол 675 тэрбум ам.долларт хүрч байгаа нь тус бүсийн ДНБ-ийн 2.4 хувийг эзэлж байна. Үүний 60 хувь нь ган гачгаас үүдэлтэй хөдөө аж ахуйн хохирол юм гэж дурдсан байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ