• Фото сурвалжлага: Халхын голын байлдаанд оролцсон ахмад дайчдын хувийн цуглуулгаас

    2019-08-23

    Монгол Улсын эрх чөлөө, тусгаар тогтнолд үнэлэгдэхүйц хувь нэмрээ оруулсан Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ой энэ онд тохиож байна Click To Tweet. Халхын голын байлдааны ялалт бол яахын аргагүй XX зууны түүхийн амин гол үйл явдлуудын нэг.

    Тэгвэл өөрсдийн санаачлагаар түүхэн ойг тэмдэглэн өнгөрүүлэх,  залуучуудад байлдааны түүхийг сонсгох,цаашлаад эр цэргийн албаны ач холбогдлыг сурталчлан таниулах,ажлыг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооныхон эхлүүлжээ.

    11 дүгээр хорооны Засаг даргын Ажлын албанаас санаачилсан “Эх оронч хүү” сэдэвт хөтөлбөрийн хүрээнд энэ сарын 30-ныг дуустал цэргийн техник хэрэгсэл, гэрэл зургийн үзэсгэлэн  зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгийн хувьд ахмад дайчид өөрсдийн хувийн цуглуулгаасаа дэлгэн,нээж харуулж байгаагаараа онцлогтой. Click To Tweet

    Тодруулбал, тус хорооны иргэн Бэлтгэл хурандаа Н.Дашжамц, Ахмадын зөвлөлийн дарга Хурандаа Л.Батаа нар ихээхэн дэмжлэг үзүүлж, дайны үеэс өөрсөддөө нандигнан хадгалсан байсан эд зүйлсээ үзэсгэлэнд зориулан авчиржээ.

    Тус хорооны хэсгийн ахлагч Г.Ганбаатар:

    Ирж үзэж байгаа хүмүүсийн сэтгэгдэл маш өндөр байгаа. Ахмад дайчид, бэлтгэл хурандаа, оффицерүүд ирж үзэж байна. Иргэд бол маш өндөр сэтгэгдэлтэй байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ