• Өмнөд Солонгос Японтой тагнуулын мэдээлэл солилцохгүй

    БНСУ-ын засгийн газар Япон улстай “Цэргийн тагнуулын мэдээллийг хамгаалах хэлэлцээр”-ийг үргэлжлүүлэхгүй гэдгээ мэдэгдсэн байна. Японы засгийн газар гадаад харилцааны зам сувгаар БНСУ-ын энэ үйлдлийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ.

    БНСУ-ын Хөх ордны Төрийн аюулгүй байдлын газрын албаны хүн хэлэхдээ: Тодорхой нотолгоо байхгүй нөхцөлд Японы тал энэ сарын 2-нд БНСУ, Японы хооронд итгэл найдвар алдагдсанаас аюулгүй байдлын асуудалд нөлөөлж байна гэх шалтгаар БНСУ-ыг худалдааны “цагаан жагсаалт”-аас гаргасан байна. Энэ үйлдэл хоёр орны аюулгүй байдлын хамтын ажиллагаанд маш их өөрчлөлт гаргасан юм. БНСУ-ын тал нь ийм нөхцөл байдалд “Цэргийн тагнуулын мэдээллийг хамгаалах хэлэлцээр”-ийг үргэлжлүүлэх нь БНСУ-ын ашиг сонирхолд нийцэхгүй гэж үзэн, БНСУ-ын тал хэлэлцээрт заасан цаг хугацааны дагуу, гадаад харилцааны арга барилаар Японы талд “хэлэлцээр”-т дахин гарын үсэг зурахгүй шийдвэрээ мэдэгдсэн гэжээ.

    Японы хэвлэлийн үзэж байгаагаар, БНСУ хэлэлцээрт дахин гарын үсэг зурахгүй явдал нь Япон, АНУ, БНСУ-ын Хойд Солонгосын асуудлаарх цаашдын хамтын ажиллагаанд сөргөөр нөлөөлөх төдийгүй Япон, БНСУ-ын харилцаанд ч сөргөөр нөлөөлнө гэлээ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ