• Буган чулуун хөшөөг дэлхийн өвд бүртгүүлэх техникийн үнэлгээ хийж байна

    “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд”-ыг дэлхийн өвд бүртгүүлэхтэй холбогдуулан техникийн үнэлгээг хийхээр энэ сарын 14-22-ны өдрүүдэд ЮНЕСКО-гийн “Хөшөө дурсгалт газруудын олон улсын зөвлөл”-ийнхөн Архангай аймагт ажиллаж байна.

    Монгол Улс буган чулууны соёлыг дэлхийн өвд бүртгүүлэхээр 2014 онд Дэлхийн Өвийн хороонд нэр дэвшүүлж, тухайн жилдээ “Буган хөшөө бүхий хүрлийн соёлын цогцолбор дурсгалууд” нэрээр ЮНЕСКО-гийн Дэлхийн Өвийн Конвенцийн урьдчилсан жагсаалтад багтсан байдаг.

    Хүрэл зэвсгийн үед хамаарах 1200 гаруй буган чулуун хөшөө Монгол оронд бүртгэгдсэн байдгаас хамгийн томд тооцогдох нь Архангай аймгийн Ихтамир сумын Цацын эрэг, Өндөр-Улаан сумын Их Жаргалантын дурсгалууд билээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ