• Чингис хааны музей долоон давхар 15 мянган метр.кв байна

    Байгалийн түүхийн музейн оронд Чингис хааны музейг байгуулахаар болсон тухай шийдвэрийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг танилцуулж байсан. Тус музейн барилгын зураг төслийг шинэчилж, долоон давхар бүхий 15 мянган метр.кв талбайтай барихаар болсон аж.

    Энэ хүрээнд музейн зохион байгуулалт, нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан батлах ажлыг хийж байна. Сан хөмрөгт нь Чингис хааны болон Монголын эзэнт гүрний түүхэнд холбогдох үзмэр, эд өлгийн зүйлийг шилжүүлэн авах, шинээр бүтээх, гадаад улсын музейд хадгалагдаж байгаа түүхэн дурсгалуудыг хуулбарлах ажил хийгдэхээр болжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ