• Зураач Л.Өнөрчимэгийн хураасан гэх хятад иргэдийн бичиг баримт ГИХГ-ын шалгалтаар өөрсдийнх нь биед байжээ

    2019-08-22

    Зураач Л.Өнөрчимэг нарын “тэмцэгчид”, “Гүрэнт Монгол” хөдөлгөөнийхөн өнгөрсөн бямба гаригт Налайх дахь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай төмөрлөгийн үйлдвэрт очиж, 51 хятад иргэний бичиг баримтыг хурааж авснаа фэйсбүүкээрээ зарласан. Тэдний энэ үйлдлийг  иргэд янз бүрээр хүлээж авсан ба зарим нь дэмжиж байсан бол зарим нь хянан шалгах эрхгүй этгээдүүд ингэж дураар дургиж болохгүй хэмээн шүүмжлэлтэй хандсан.

    Улмаар тэд “Монголд байгаа бүх хятад иргэдийг хөөж гаргая,мөнгө цаас  хэрэгтэй  байна”  хэмээн дансаа хүртэл зарлаад байгаа.

     

    Тэднийг ямар учраас ийм үйлдэл хийв хэмээн  Налайх дүүргийн цагдаагийн хэлтэсээс шалгаж байгаагаа мэдэгдсэн.   ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Аливаа иргэний бичиг баримтыг зөвхөн төрийн эрх бүхий байгууллага шалгах эрхтэй. Гадаадын иргэн, визний зөрчилтэй холбоотой асуудлыг Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн агентлаг шалгаж, шийдвэрлэх ёстой. Гадаадын иргэдтэй холбоотой зөрчилтэй зүйл байвал иргэн, ТББ үүнийг хуулийн байгууллагад мэдээлэх л үүрэгтэй. Гэтэл төрийн захиргааны байгууллагын нэрийг барьж, янз бүрийн үйл ажиллагаа явуулах нь хууль, тогтоомж зөрчиж байгаа хэрэг” гэж мэдэгдсэн.

    Өчигдөр мөн  Гадаадын иргэн харьяатын газар (ГИХГ)-аас Л.Өнөрчимэг нарын очсон Налайх дахь “Эйч Ди Ти Эм” төмөрлөгийн үйлдвэрт очиж шалгалт хийжээ. Шалгалтаар төмөрлөгийн үйлдвэрт ажилладаг 51 хятад иргэн бүгд Хөдөлмөр,халамж үйлчилгээний газраас олгосон… Click To Tweet

    Монголд гадаадын иргэд ажиллах зөвшөөрлийг НХХЯ-ны Хөдөлмөр,халамж үйлчилгээний газраас олгодог бөгөөд уг зөвшөөрлийг үндэслэн Гадаадын иргэдийн харьяатын газраас оршин суух түр үнэмлэх олгодог. Click To Tweet

    Зураач Л.Өнөрчимэг фэйсбүүк дээрээ 51 хятад иргэний бичиг баримтыг хурааж авлаа гэсэн ч ГИХГ-аас хийсэн шалгалтаар бүх бичиг баримт нь хятад иргэдэд өөрсдөд нь байсан байна.

    Аливаа хяналт шалгалтыг Төрийн хянан шалгах тухай хуулийн дагуу хянан,шалгах эрх бүхий этгээд хийх ёстой.Харин яагаад зураач Л.Өнөрчимэг нар хятадуудын бичиг баримтыг хураан авсан хэмээн бүр зургийг нь фэйсбүүкт нийтлэв, яагаад тэдгээр хятад иргэд бичиг баримтаа хураалгаж, бүр зургийг нь нүүр номондоо тавихыг зөвшөөрөв?

    Яагаад тэдгээр хятад иргэд төрийн аль нэг байгууллагад гомдол гаргаагүй вэ,яагаад Л.Өнөрчимэгт хураалгасан гэх бичиг баримт нь ГИХГ-ынхныг очиход эздийнхээ биед нь байсан бэ? Click To Tweet зэрэг олон яагаад хариулт нэхэж байна.

    Зарим иргэдийн үзэж байгаагаар хятадууд өөрсдөө Л.Өнөрчимэг нарыг хөлсөлсөн байх магадлалтай аж. Тухайлбал, твийтэрт Элийрэгч нэрээр алдаршсан иргэн Ц.Уянга “ Өүлэн эх, Босоо гөх гэсэн элий солиотнуудыг Хятадууд өөрсдөө хөлсөлж авдаг байх. Удахгуй хууль зөрчсөн Хятадыг ч яаж чадахгуй байдалд оруулах хэмжээнд хоёр  улсын харилцаанд сэв үүсгэсэн асуудал босгож санхүүжүүлэх биз. Цагдаа ажлаа хийхгүй байхад ард түмэн нтр гээд эхэлвэл цохиод унагаа” хэмээн  твийтэр хуудсандаа жиргэжээ.

    Монголд өнөөдөр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй хэчнээн хятад иргэн байгаа талаар Гадаадын иргэн харьяатын газрын Захиргаа удирдлагын газрын дарга Даваанямаас тодруулахад “Засгийн газраас тогтоосон квотын дагуу Хөдөлмөр,халамж үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгодог. Уг зөвшөөрлийг үндэслэн ГИХГ-аас түр оршин суух зөвшөөрөл олгосон 7017 хятад иргэн байна Click To Tweet” гэлээ.

    Гадаадын иргэдийг Монголд ажиллах зөвшөөрлийг нэг жил хүртэлх хугацаагаар олгодог аж.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ