• Дэлхийн уушги гэгддэг Амазоны ширэнгэн ой 16 дахь өдрөө шатаж байна

    Бразилийн нутаг дэвсгэт хамаарагддаг Амазоны ширэнгэн ойн түймэр 16 дахь өдрөө үргэлжилж байна. Дэлхийн уушиг гэж нэрлэгддэг Амазоны ширэнгэн ойн хувьд дэлхийн нийт хүчилтөрөгчийн 20 хувийг дангаараа үйлдвэрлэдэг.

    Сансар судлалын үндэсний хүрээлэнгээс мэдээлснээр энэ жил Бразил улсад нийт 72843 удаагийн түймэр гарснаас 50 гаруй хувь нь Амазоны ширэнгэн ойд гаржээ Click To Tweet. Энэ нь өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал түймрийн тоо даруй 80 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Click To Tweet

    Талбайн хувьд АНУ-ын газар нутгийн талтай тэнцэхүйц хэмжээтэй, дэлхий дээрх хамгийн том ширэнгэн ойн хувьд дээр дурьдсанчлан хамгийн их хүчилтөрөгчийг ялгаруулж, дэлхийн дулаарлын эсрэг тэмцдэгээс гадна тоолж барамгүй олон амьтан,ургамлын зүйлийн гэр билээ.

    Гал түймэр нь хуурайшилтын улмаас гарсан байх боломжтой ч Сансар судлалын үндэсний хүрээлэнгийн судлаачид хүний санаатай болон санаагүй үйл ажиллагааны улмаас гарсан гэж үзэж байна.

    Амазоны ширэнгэн ойд гарсан гал түймэр газар авч, түймрийн утаа салхины улмаас 2700 километрийн зайд орших Сан-Паула хотыг нөмөрчээ. Click To Tweet

    Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид Бразилд, тэр тусмаа Амазоны ширэнгэн ойд их хэмжээний гал түймэр гарах болсныг Бразилийн Ерөнхийлөгч Жаир Болсонар мод бэлтгэгч болон тариаланчдын ой мод огтлох үйл ажиллагааг ихээр өөхшүүлэн дэмжиж  байгаатай холбоотой гэж шүүмжилж байгаа юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ