• Роналду: Энэ цагт ямар ч тоглогч 100 саяын үнэд хүрч болно, гэхдээ тэр нь юуг ч илэрхийлэхгүй

    Италийн “Ювентус” клубын довтлогч Криштиану Роналду орчин үеийн хөлбөмбөгт шилжүүлгийн үнэ нэмэгдсэн талаар сөрөг тайлбар хийжээ. Түүний хэлснээр тоглогчдын үнэ хэтэрхий өсчээ.

    “Орчин үеийн хөлбөмбөгт тооцоолол хийхэд хэцүү болоод байна. Боломжит талбар дээр том бооцоо тавих бол хөлбөмбөгийн салбар урьд өмнөхөөсөө өөр болжээ. Хэрэв бид Жоао Фелишийг шилжүүлснийг хойш нь тавьчихвал энэ цаг үед ямар ч тоглогч 100 саяын үнэтэй ч тэр нь юуг ч харуулахгүй болно. Хөлбөмбөгт үүнээс ч илүү их мөнгө бий. Хамгаалагч, хаалгачид одоо 70-80 саяын үнэтэй болно. Надтай санал нийлэхгүй байж болно л доо, гэхдээ энэ чинь бидний амьдарч буй дэлхий. Бид түүнийг хүндэтгэх ёстой” хэмээн Роналду ярьсныг Португалийн TVI сувгаас иш татан “Marca” мэдээлэв.

    Сануулахад, 19 настай Жоао Фелишийг Лиссабоны “Бенфика”-гаас Мадридын “Атлетико”  126 сая еврогоор шилжүүлж авсан нь Роналдуг цохиж, Португалийн түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогч болоод байгаа юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ