• Ш.Энхтөр: Томуугийн эсрэг вакцины нөөцөө захиалсан

    Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13 дугаар зөвлөгөөн”ийг зохион байгуулж байна.

    Манай улсад анх удаа зохиогдож байгаа уг зөвлөгөөнд дэлхийн 28 улсын140 гаруй эрдэмтэн,судлаачид,шийдвэр гаргагчид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж,шилдэг  туршлагыг солилцож байна.

    13 дахь удаагийн томуугийн олон улсын зөвлөгөөн Монголд зохион байгуулагдаж байгаагийн голлох ач холбогдол болон хүлээгдэж буй үр дүнгийн талаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор Ш.Энхтөртэй ярилцлаа.

    -Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөнөөс ямар үр дүн,шийдвэр хүлээгдэж байгаа вэ?

    -Жил бүрийн томуугийн улирал эхлэхтэй холбоотой тухайн жилд баримтлан ажиллах бодлогыг тодорхойлдог. Энэхүү зөвлөгөөний хувьд 2019-2020 оны томуугийн улиралд оношилгоо,эмчилгээнд баримтлах зарчим, ялангуяа эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангахад чиглэсэн зөвлөмжүүд, тухайн улиралд томуугаас хэрхэн сэргийлэх үү,  вирусын эсрэг ямар вакциныг хийвэл үр дүнтэй байх вэ гэдгийг нотолгоо,судалгаанд үндэслэж хэлэлцэж,шийдвэрлэдгээрээ онцлог.

    -Энэ жилийн хувьд томуугийн өвчлөлийн оношилгоо,эмчилгээнд ямар зарчим баримталбал үр дүнтэй байх вэ?

    -Энэ жилийн хувьд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баримталж байгаа томуугийн оношилгоо,эмчилгээний зарчимд нэг их өөрчлөлт байхгүй байна. Гэсэн хэдий ч эцсийн баримтлан ажиллах зарчмууд энэ зөвлөгөөний эцэст шийдвэрлэгдэн гарна. Өвөрмөц дархлаажуулалтын тухайд,энэ жил 3,4 валенттай томуугийн вакциныг үйлдвэрлэхэхийг вакцин үйлдвэрлэгч нарт Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна. Click To Tweet Эдгээр дөрвөн үүсгэгчийн хоёр нь өмнөх жилүүдэд Монголд томуугийн гол үүсгэгч болж байсан. Тухайлбал, томуугийн А хүрээний H1N1,H3N2 гэсэн хоёр вирус бол хэвээр хадгалагдаж байна гэсэн үг. Харин В хүрээний вирусын хувьд дэд бүтэц нь бага зэрэг өөрчлөгдөх шинжтэй байгаа. Энэ шинж тэмдгүүдийг дэлхий даяар тархсан томуугийн тандалтын төвүүдийн дээж,сорьцлолт дээр суурилан тогтоодог.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсний дагуу Монгол улс ч гэсэн манай улсад зонхилон тохиолддог гурван үүсгэгчийн эсрэг вакциныг ДЭМБ-ын хамтрагч байгууллагад хандан захиалж,нөөцөө бэлдээд байна.

    Мөн тэрээр “28 улс орнуудын хувьд хөгжлийн зэрэг, улс төр, эдийн засгийн нөхцөл байдлын хувьд ялгаатай байдаг учраас томуугийн тархалтын улиралд өвчлөлийн эсрэг авч хэрэгжүүлсэн арга хэмжээний хувьд ч адилгүй байдаг.  Бид нарын хувьд ч мөн адил  улс орныхоо онцлогт нийцсэн бодлогыг бий болгоход бусад орны туршлагаас суралцах маш том боломж юм” гэж онцолж байлаа.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ