Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан 16 машины гражийг албадан буулгалаа

Өнөөдөр Баянгол дүүрэгт нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй барьсан 16 машины гражийг албадан буулгаж, чөлөөллөө.

Нийслэлийн Засаг даргын А/688 дугаар захирамжийн дагуу нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл,аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор 198 байршил дээр газар чөлөөлөх ажил хийгдэж эхэлжээ.

Баянгол дүүрэгт 39, Баянзүрх дүүрэгт 41, Сүхбаатар дүүрэгт 26, Сонгинохайрхан дүүрэгт 41, Хан-Уул дүүрэгт 24, Чингэлтэй дүүрэгт 27 байршил дээр тус тус газар чөлөөлөх ажил хийгдэнэ. Click To Tweet

Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөх ажлыг хариуцан,гүйцэтгэж байгаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас хууль бусаар газар эзэмшиж буй иргэдэд шаардах хуудас хүргүүлж, 53 байршлын явган хүний зам,нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөөд байна.

Чөлөөлсөн газруудыг иргэд,олон нийтэд зориулсан ашиглалтын талбай, эсвэл явган хүний зам,авто зам болгон засч тохижуулах ажээ.

Баянгол дүүрэг дэх нийтийн эзэмшлийн талбайг машины гражаас бүрэн чөлөөлсний дараа төв замын ачааллыг бууруулах зорилготой авто замын ажлыг эхлүүлэх юм Click To Tweet.

Харин өмнө нь тухайн газруудыг ашиглаж байсан иргэдэд нөхөн олговор олгох эсэх талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хүнээс тодруулахад “Ямар нэгэн хууль ёсны дагуу зөвшөөрөлгүй, тухайн газрын эзэмшигч гэсэн бичиг баримт байхгүй байгаа учраас улсаас тухайн иргэдэд нөхөн олговор олгох боломжгүй” гэж хэллээ.

Харин газар чөлөөлөх ажлын зардлыг улс хариуцаж байгаа гэнэ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ