• Байгалийн түүхийн музей одоогийнхоос 5 дахин том байна 

    Монгол Улсын Засгийн газраас “Үлэг гүрвэлийн музей”-г энэ оны наймдугаар сард татан буулгах шийдвэр гарч, “Байгалийн түүхийн музей”-д нэгтгэсэн. Ингээд Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг “Их тэнгэрийн ам”-нд 7,5 га талбайд барихаар болсон билээ.

    Барилгын зураг төслийг боловсруулахад шаардагдах 400 сая төгрөгийг Засгийн газрын нөөцөөс гаргаж, одоо тендерийн үнэлгээ хийх шатандаа явж байгаа аж. Энэхүү шинэ музейн барилга одоогийнхоос тав дахин том болно гэдгийг албаныхан мэдээлж буй.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ