• Орхон голыг бохирдуулж байсан “Монгол газар” компанийн алт олборлох тусгай зөвшөөрлийг цуцалжээ

    2019-08-21

    Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар  зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад  авах, хилийн зааг хязгаарлах тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон тухай БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээллээ.

    Мөн хууль зөрчсөн уул уурхайн лицензүүдийг цуцалсан байна.

    Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг, Увс аймгийн Ховд, Бөхмөрөн, Ногоон нуур сумын зарим хэсэг, Баян-Өлгий аймгийн Ачит нуурын зарим хэсгийг байгалийн цогцолбор газраар өртгөтгөхөрө тогтоолын төсөлд тусгажөээ.Мөн  Завхан аймгийн Дөрвөлжин сум Хомын тал, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутаг Гутайн даваа, Баянхонгор аймгийн Галуут сумын хэсэг газар, Хэнтий аймгийн Биндэр, Хурхын хэсэг газрыг  байгалийн цогцолбор болон дурсгалт газраар улсын тусгай хамгаалалтад  авахаар болжээ. Мөн малын бэлчээр гаргах зорилгоор  Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын   3090,16 га газрыг тусгай хамгаалалтаас чөлөөлөхөөр болсон байна.  Уг тогтоол УИХ-аар батлагдвал  нийт зургаан аймгийн 13 сумын нутагт дэвсгэрийн 1,2 сая га газрыг улсын тусгай хамгаалалттай газраар авах аж.

    Түүнчлэн  Хөвсгөл нуурын эрэг орчмыг эко аялал жуулчлалын бүс болгож,  шинээр аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл, газар олгохгүй байхаар шийдвэрлэжээ.

    Харин  хариуцлагагүй ажилласан уул уурхайн  19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.

    Үүнд,  Архангай аймгийн Цэнхэр суманд үйл ажиллагаа явуулж байсан “Монгол газар” компанийн эзэмшиж байсан 13 тусгай зөвшөөрлийг цуцалжээ. “Монгол газар” нь 10-аад жилийн турш Орхон голын  эхэнд алт олборлож ирсэн юм. Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан аж ахуй нэгжүүдийгбайгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн хуулийн байгууллагад хандах аж.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ