• Камачо: Месси дэлхийн аваргад түрүүлээгүй учир түүхэн дэх хамгийн сайн тоглогч гэж тооцогдохгүй

    “Реал Мадрид” клубын ахлах дасгалжуулагч асан Хосе Антонио Камачо “Барселона” багийн Аргентин довтлогч Лионель Мессийг түүхэн дэх хамгийн сайн хөлбөмбөгчин гэж үзэж болохгүй хэмээн мэдэгджээ.

    “Месси бол маш сайн хөлбөмбөгчин. Гэхдээ тэр аргентин тамирчин бөгөөд дэлхийн аваргад түрүүлж чадаагүй тул дэлхийн хамгийн шилдэг нь байж чадахгүй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоогүй гэдэг нь ач холбогдол багатай ч ийм уламжлалтай улсууд ховор ч Аргентин бол давамгайлах хүчтэн мөн.

    Үгүй ээ, дэлхийн аваргын тэмцээнд түрүүлээгүй учир Месси хамгийн шилдэг нь байж чадахгүй. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бол түүний түрүүлэх ёстой хамгийн том тэмцээн бөгөөд Аргентинчууд үүнийг үргэлж шаардах болно.

    Месси тоглолтын үр дүнг хүссэн үедээ шийдэж чадна. Хоёр баг тэнцэх боломжтой ч Месси гэнэт энэ тэнцвэрийг сүйтгэж чадна. Би түүнийг дасгалжуулагчийн байр сууринаас харж байна” гэж Камачо “Marca”-д ярьсныг El Mundo иш татан мэдээлжээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ