• Трамп ОХУ-ыг нэмж “Их Долоо”-г найм болгох саналтай байна

    АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп “Их долоо”-д ОХУ-ыг буцааж нэмэх саналтай байгаагаа өчигдөр Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ.

    “Би Их Долоогийн хэд хэдэн чуулганд оролцож байсан. Миний бодлоор Путин өөрөөс нь илүү ухаалаг болохоор ерөнхийлөгч Обама энэ бүлгээс Оросыг хасах тухай бодож эхэлсэн байх. Гэвч миний бодлоор Оросыг нэмээд Их Найм болгох нь илүү ач холбогдолтой” гэж тэр ярьжээ.

    Дэлхийд хамгийн их аж үйлдвэржсэн, эдийн засаг нь өндөр хөгжсөн орнуудын бүлэг нэг хэсэг “Их Найм” нэртэй байсан ч 2014 онд Украинаас Крымийн хойгийг булаан эзэлж, өөртөө нэгтгэснийх нь дараа энэ бүлгээс Орос улсыг хасч “Их Долоо” болсон билээ.

    Трамп Их Долоогийн бусад гишүүн орнуудын удирдагч нартай таарамж муу байгаа нь олон зүйлээс харагддаг. Түүний эхлүүлсэн худалдааны маргаан зөрчил, NATO-гийн зардлыг тэгш хуваалцах санаа холбоотнуудыг нь АНУ-аас холдож одоход хүргээд байна.

    Иймээс л Трамп ОХУ-ыг нэмснээр бүлэг дотрох хүчний харьцааг тэнцүүлэх, ядаж л ийм яриа гаргаснаараа бусад холбоотнууддаа дарамт шахалт үзүүлэх санаа агуулж байна гэж ажиглагчид үзэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ