
АНУ Калифорни мужид пуужин харвасан хэмээн Пентагон 19-нд буюу өчигдөр мэдэгджээ. Энэ нь АНУ “Дунд ба ойр зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-нээс гарснаа зарласны дараа анх удаа тус гэрээгээр хориглосон пуужинг харваж байгаа юм.
Орон нутгийн цагаар 18-ны 14 цаг 30 минутад, АНУ-ын Калифорни мужид пуужин харвасан гэж мэдэгджээ. Тус пуужин 500 гаруй км ниссэний дараа зорилтот цэгтээ цохилт өгчээ. Энэхүү харвалтаас авсан тоо баримтыг АНУ-ын дунд зайн пуужингийн цаашдын хөгжилд ашиглах ажээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.