• Биендээ томдсон,хүнд цүнх үүрэх нь хүүхдийг бөгтөр болгодог

    Хүүхэд өөрт таараагүй цүнх үүрэх нь хүүхдийн өсч яваа биеийн хөгжилд, тэр тусмаа нуруу, хүзүү,мөрний хөгжилп сөргөөр нөлөөлдөг. Click To Tweet

    Хүүхэд хүнд жинтэй,өөрт томдсон цүнх үүрснээр тэнцвэрээ хадгалхын тулд урагшаа толгойдог. Улмаар нийт жингээ нуруун дээрээ жигд бусаар хуваарилан булчинд хэт их ачаалал бий болгосноор, хэвийн хэлбэр нь алдагдаж эхэлдэг. Улмаар хэвийн бус хэлбэр буюу нурууны үе сууж,муруйж, бөгтөр болдог.

    Хүүхэд байхдаа өөрт тохироогүй, хүнд цүнх үүрснээс үүдэлтэй анхан шатны зовиуруудыг тоохгүй явбал насанд хүрсэн хойноо энэ нь нурууны өвчинтэй болж,энэ нь цаашлаад мэдрэлийн системд хүртэл нөлөөлдөг.

    Эцэг,эхчүүдийн хувьд хүүхдийнхээ нас, биед тохирсон цүнхийг сонгохын тулд дараахь зөвлөмжүүдийг дагаарай.

    Хүүхдийн цүнхийг нас,өндөрт нь тохируулах

    Хүүхдийн нас насанд таарсан цүнхний стандарт гэж бий. Олон улсын стандартын дагуу 3-5 насны, 90-107 см өндөртэй хүүхдэд 31.75см өргөнтэй, 25 см өндөртэй цүнх тохиромжтой бол долоогоос дээш насны 125 см-ээс дээш өндөртэй хүүхдэд 38 см өргөнтэй, 30 см өндөртэй цүнхийг зөвлөдөг.

    Хүүхдийнхээ биеийн хэмжээнд тохируулах

    1.Хүүхдийн цүнх нь нэг мөрнөөс нөгөө мөр хооронд хүртэлх зайтай тэнцэхүйц өргөнтэй байх

    2.Өндрийн хувьд хүүхдийн мөрнөөс ташаа хүртэлх зайнаас илүүгүй байх шаардлагатай.

    Цүнхий жинг биеийн жингийн 10-20 хувиас хэтрүүлэхгүй байх

    Эдгээрээс гадна хүүхдийн үүрэх ёстой цүнхний жин нь хүүхдийн биеийн жингийн 10-20 хувиас хэтрэхгүй байх ёстой.  Товчхондоо, хүүхэд өөрөө өргөөд үүрчихдэг, нэгээс хоёр автобусны буудал хоорон дахь зайнд төвөггүй даагаад,үүрээд явах  хэмжээний жинтэй байх ёстой юм.

    Таны хүүхэд хэрвээ 40кг жинтэй бол үүрэх цүнх нь найман килограммаас хэтрэхгүй байх шаардлагатай. Click To Tweet Хүүхдийн цүнхний жинг хичээлийн хэрэгсэл, сурах бичиг болон цүнхий өөрийн жинг багтаан тооцдогийг анхаараарай .

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ