• Ё.Баатарбилэг: Монгол хүн болгон төлөвшүүлэх “Иргэний боловсрол” хичээлийн хөтөлбөр бүрэн шинэчлэгдлээ

    2019-2020  оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, хэрэгжүүлэх зорилтууд, сургалтын хөтөлбөрүүдэд гарсан өөрчлөлтийн талаар БСШУСЯ-наас  өнөөдөр мэдээлэл хийлээ.

    Энэ хичээлийн жилийн хувьд ерөнхий боловсролын 850 орчим сургуульд хамрагдах хүүхдийн тоо өмнөх жилээс 50 мянгаар нэмэгдэж, 640 мянгад хүрчээ. Click To TweetҮүнээс 80339 нь сургуульд шинээр элсэгч, нэгдүгээр ангийнхан байх юм.

    Харин цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо мөн л адил өмнөх жилээс 15 мянгаар нэмэгдэж, 275 800-д хүрчээ. Click To Tweet

    Хүн амын эрчимтэй өсөлтийн улмаас сургууль, цэцэрлэгийн хүрэлцээг бүрэн хангахын тулд Засгийн газрын зүгээс энэ жил 48 сургууль, 93 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөн, ажиллаж байгаа юм.

    Мөн өмнө нь жилд их, дээд сургуулиудад элсэгчдийн тоо 30-40 мянгын хооронд хэлбэлздэг байсан бол энэ жилийн хувьд 10 мянган оюутан 89 их, дээд сургуулиудад элссэн байна. Click To Tweet

    Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын салбарын 2019-2020 оны хичээлийн жилийн хувьд 11 зорилго,зорилтын дор шинэчилсэн сургалтын хөтөлбөртэйгээр  үйл ажиллагаагаа явуулах бол тэдгээрээс онцлох, шинээр нэвтрүүлж буй зорилтуудын талаарх мэдээллийг хүргэе.

    Хэвлэлийн хурлын үеэр БСШУС-эы сайд Ё.Баатарбилэг “Сургалтын хөтөлбөрөө сайжруулж, багш төвтэй болгосон. Багш нарт өөрсдөө цагаа зохицуулах, хичээлийн 45 минутыг үр дүнтэй ашиглах, хүүхдүүдийнхээ сургалтын чанарыг дээшлүүлэх эрхийг бий болгож байна. Багш бүрт эрхийг нь олгоно, боломжийг нь олгоно” гэж онцолж байлаа.

    Шат бүрийн сургалтын хөтөлбөрийг сайжруулж, цомхотгосон

    Цэцэрлэгийн боловсролын хөтөлбөрийг сайжруулснаар багшийн хүүхэдтэй ажиллах цагийг нэмэгдүүлж, багшийн бичиг цаасны ажлыг багасгалаа.  Бага боловсролын хөтөлбөрийн агуулгыг нийт 1242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсан бол үүнийг багцалж, давхацлыг арилгаж 755 суралцахуйн зорилтонд багтаалаа. Энэ мэтээр суурь боловсролын хувьд зорилтын тоо нь 8.7 хувиар, бүрэн дунд боловсролын хувьд 9.2 хувиар буурчээ. Сургалтын хөтөлбөрийг сайжруулсан томоохон нэгэн жишээ бол “Иргэний боловсрол” хичээлийн хөтөлбөрийг бүрэн шинэчилсэн.

    1-5 дугаар ангийн хүүхдүүдэд “Иргэний боловсрол”, 6-12 дугаар ангийн сурагчдад “Иргэний ёс зүй” гэсэн хөтөлбөртэйгөөр орж Монгол хүн болгон төлөвшүүлэх хөтөлбөр болгон шинэчлэгдлээ.

    Ё.Баатарбилэг:

    Сургалтын хөтөлбөр бол Үндсэн хууль биш, шаардлагатай гэвэл жил болгон өөрчилж, сайжруулж байх хэрэгтэй.

    Эцэг эх,асран хамгаалагчтай хүүхдийг сурч,боловсроход нь дэмжих гэрээ байгуулна

    Хүүхдийн амь нас эрсэдсэн, осол гэтмэлд өртсөн тоо сүүлийн үед нэмэгдэх болсон нь насанд хүрэгчдийн хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага суларч, багшид найдах байдал олширч байгаа гэж үзэн нийслэлийн бүх цэцэрлэг, сургуулийн сурагчдын эцэг, эх асран хамгаалагчтай нь хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллахаар болжээ. Гэрээнд эцэг, эхийн хүүхдийнхээ өмнө хүлээх замын хөдөлгөөнд хараа,хяналтгүй оролцуулахгүй байх, эрүүл мэндийг нь сахин хамгаалах, эцэг эхийн хуралд нь оролцох зэрэг 14 үүргийг ялган өгчээ. Ингэж гэрээ байгуулснаар:

    1.Хүүхдийг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх

    2.Эцэг,эх,асран хамгаалагчийн хүүхэддээ тавих анхаарал халамж,хараа хяналт сайжрана

    3.Хүүхдийн сурч хөгжих чиглэлд багш, эцэг эх гэсэн талууд хамтрана

    Түрээсийн сурах бичгийг нэвтрүүлнэ

    Өмнөх жилүүдийн хувьд бага ангийн болон амьжиргааны төвшнөөс дор хүүхдүүдийг зөвхөн сурах бичгээр хангадаг байсан бол энэ жилийн хувьд бага ангийн сурагчдыг бүрэн төрөөс сурах бичгээр хангаж харин дунд,ахлах ангиудын бүх хүүхдүүдийг түрээсийн сурах бичгээр хангана. Ингэхдээ сургууль бүрт хүүхдийн тоогоор сурах бичгүүдийг тарааж, сурагчид ашиглалтын хураамжаа төлөн ашиглах юм. Ингэж түрээслэх нь сурах бичэг шинээр авснаас 2.5-3 дахин бага өртөгтэй.

    Ё.Баатарбилэг: Хэн дуртай нь ирээд олимпиад,тэмцээн зохион байгуулдаг байсныг зогсоосон

    “Багш зохицуулах цаг” –ийг үр өгөөжтэй ашиглана

    Энэхүү зорилтын гол агуулга нь “хичээлийн 45 минут бол багшийн мэдлийнх учраас багш нарт албан бус, хичээлээ заахаас нь өөр үүрэг өгдгийг зогсоох чиглэлийг нийслэл, орон нутгийн бүх цэцэрлэг,сургуулиудад үүрэг болгосон” гэж Ё.Баатарбилэг онцлон хэлж байлаа.

    Хичээлийн цагийг үр бүтээлтэй, сурагчдыг хоцрогдолгүй сургах боломжийг бүрдүүлэх зорилтыг бүх шатанд хэрэгжүүлнэ. Улсын хэмжээнд зохион байгуулагддаг байсан 20 олимпиадыг ес болгожээ.

    Ё.Баатарбилэг:

    Багшийн мэдлийн 45 минутад зайлшгүй шаардлагатай л биш бол сургуулийн захирал ч байсан ангийн хаалгыг онголзуулах эрхгүй.

    Сургуулийн өмнөх, бага,бүрэн боловсролын системд орсон онцлох өөрчлөлтүүдээс дурдвал:

    -Цэцэрлэгийн хүүхдийн бие бялдрын хэрэгцээг хангахуйц шим тэжээлийг нэмэгдүүлэх зорилгоор хоолны мөнгийг 50 хувиар нэмэгдүүлж,2475 төгрөг болгосон/2020 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ/

    -Нийт 11 байгууллага дэргэдээ 570 хүүхэд хамрагдах цэцэрлэг байгуулахаар батлагдасан.

    -Ерөнхий боловсролын сургуулийн үдийн цайны зардлыг  900, дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг болгон нэмэгдүүлсэн/2020 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжинэ/

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ