Энэ хүрээнд “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэртэй 40 сая ам.долларын төлбөрийг барагдуулах хэлцлийг эхлүүлсэн байна. Тэрбээр өөрийн нэр дээрх хөрөнгүүдийг бусдад шилжүүлэх замаар зохиомол дампуурал зарласан байснаа хүлээсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Хууль хяналтын байгууллагаас Ш.Батхүүд хамаарах хөрөнгүүдийг битүүмжлээд байсан. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, 11 ШТС-ын салбар, шатахуун хадгалах хоёр агуулах зэргээ 17 сая ам.доллараар үнэлж, тайлбараа “Эрдэнэт” үйлдвэрт хүргүүлжээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн Ш.Батхүү нарын хамтарсан ажлын хэсэг өрийг барагдуулахаар хэлцэл хийж байгаа гэнэ. Хэлцэл хийх зөвшөөрлийг ЗГХЭГ-аас өгсөн гэх мэдээлэл байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.