• “Барселона”-гийн Неймарыг авах гэрээнд Дембеле багтаж магадгүй

    “Барселона” Бразили довтлогч Неймарыг “ПСЖ”-ээс шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ.

    Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Каталоны клубын удирдлага 22 настай тоглогчоо шилжүүлэх хүсэлгүй байгаа ч Неймарын талаар ПСЖ-тэй хийж буй гэрээнд багтана хэмээн Франц довтлогч Усман Дембеле найдаж байна.

    Өмнө нь “Барселона” Филипп Коутиньог Неймараар солилцохоор төлөвлөж байсан бол бразили залуу “Байерн Мюнхен”-тэй түрээсийн гэрээ байгуулжээ. Энэхүү хэлэлцээрийн дараа Каталончууд төсвөө нэмэгдүүлсэн тул энэхүү шилжүүлэлт нь “Барселона”-д Неймарыг эргүүлэн авахад туслах болно гэж эх сурвалж хэлжээ.

    27 настай Бразил залуугийн төлөө өөр нэг өрсөлдөгч бол “Реал” юм. Мадридын клуб Хорват хагас хамгаалагч Лука Модричоор Неймарыг солилцох саналыг бэлтгэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна.

    “Барселона”-гийн ерөнхийлөгч Хосеп Бартомеу Неймарыг шилжүүлэх асуудлаар “ПСЖ”-ийн удирдлагатай биечлэн хэлэлцээ хийх гэж байгаа тухай өмнө нь мэдэгдэж байсан. “ПСЖ” клубын спортын захирал Леонардотой ойрын өдрүүдэд уулзалт хийх ёстой. Өмнөх хэлэлцээрүүдэд Каталоны багийн техникийн нарийн бичгийн дарга Эрик Абидал Парисын клубт Артуро Видал, Коутиньог оруулаад 60 сая евро санал болгосон боловч Францын клуб татгалзсан хариу өгчээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ