• Дата:Есөн мянга гаруй гадаадын иргэн Монголд ажилладгаас 67 хувийг хятадууд эзэлж байна

    Статистик мэдээллээс үзвэл Монголыг ажиллахаар зорих гадаадын иргэдийн тоо 2016 оноос хойш бараг нэг дахин нэмэгджээ. 2016 онд нийт 5938 иргэн Монгол улсад гэрээгээр ажиллахаар ирж байсан бол 2019 онд энэ тоо 9709 болон нэмэгджээ. Click To Tweet
    Албан ёсны гэрээгээр Монголд ажиллахаар Австрали, Англи, АНУ, Вьетнам, Казахстан, Канад, ОХУ, Өмнөд Африк, БНСУ, БНАСАУ, Турк, Филиппин, БНХАУ, Энэтхэг,Япон улсуудаас хүмүүс ирдэг. Click To Tweet 2019 оны хоёрдугаар улирлын байдлаар Монголд Хятад улсын иргэд хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар хамгийн олноор иржээ. Нийт 6511 Хятад иргэн манай улсад ажиллахаар ирсэн нь нийт гадаадын ажиллах хүчний 67 хувийг эзэлж байна. Click To Tweet
    Харин гадаадаас ирсэн ажиллах хүчийг салбарт нь ангилан авч үзвэл хамгийн олон гадаадын иргэн буюу 3245 иргэн уул уурхай,олборлолтын чиглэлээр ажиллаж байна. Click To Tweet

    МОНГОЛД АЖИЛЛАДАГ ГАДААДЫН ИРГЭДИЙГ АЖИЛЛАДАГ САЛБАРААР НЬ АВЧ ҮЗВЭЛ: 

    *Компьютерийн хулганаа график дээгүүр гүйлгэж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ