• Эрдэнэт үйлдвэрийн онцгой дэглэмийг сунгана

    Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоох шийдвэрийг өнгөрсөн гуравдугаар сард гаргаж, ЗГХЭГ-ын дарга Л.Оюуэ-Эрдэнэ тэргүүлэн тус үйлдвэрт ажиллаж онцгой дэглэм тогтоосон.
    Уг онгой дэглэм тогтоосон нь Эрдэнэт үйлдвэрийн 49, 51 хувьтай холбоотой асуудлаас болж ийм шийдвэр гаргасан бөгөөд нөгөө талаар улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэг мандсантай холбоотой билээ.

    Энэхүү асуудлыг цэгцлэх, шаардлагатай санхүүгийн материалыг шалгах зорилгоор ийнхүү онцгой дэглэм тогтоож байв. Онцгой дэглэмийн хугацаа ирэх сард дуусна.

    Тэгвэл Эрдэнэт үйлдвэрийг шалгах үүрэг бүхий ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан ажлын хэсэг өчигдөр буюу ням гаригт хуралдаж, онцгой дэглэмийн хугацааг сунгах аар болжээ. Хугацааг сунгах болсон шалтгаан нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой “Жаст” групп, “Монголын зэс корпораци” зэрэг талуудын асуудал шүүх дээр эцэслэн шийдэгдээгүй байгаагаас үүдэлтэй тухай мэдээлэл байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ