• АН Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2020 оны сонгуульд зориулж өөрчлөх ёсгүй гэж үзэж байна

    УИХ дахь АН-ын зөвлөл мэдээлэл хийж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2020 оны сонгуульд зориулж өөрчлөх ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

    АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Өнгөрсөн долоо хоногт АН-ын зөвлөл  хуралдаж үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт зарчмын байр сууриа илэрхийлсэн. Ингэхдээ гурван зүйлд тулгуурласан.

    Нэгдүгээрт, Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгодог парламентыг баталгаажуулж, цаашдын хөгжлийн хандлагаа зөв болгохын тулд Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

    Хоёрдугаарт, Зарим эдийн засгийн эрх мэдлийг орон нутагт нь үлдээж, бие даасан төсөвтэй болгох. Төр татвар хураамжаа зөвхөн хуулиар тогтоох ёстой.  Орон нутгийн хөгжлийн хандлага зөв явж байж төвлөрлийг сааруулна.

    Гуравдугаарт, УИХ-ын гишүүдийн хариуцлага, эгүүлэн татах асуудлыг тодорхой болгох ёстой. Энэ зарчмын байр суурин дээр Төрийн байгуулалтын байнгын хороонд өгөх саналаа бид өнөөдөр хүргүүлэх гэж байна.

    Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд зарчмын байр суурьт хүрэхгүй байгаа талаар Д.Тогтохсүрэн дарга өнгөрсөн баасан гарагт илэрхийлсэн байна лээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт хийхдээ зөвхөн 2020 онд болох сонгуулийг бодож хийх ёсгүй.

    Тиймээс АН зарчмын саналаа хүргүүлж байна. Бидний саналын байр суурь хатуу байгаа. Хэсэг улстөрчдийн 2020 оны амбиц, байр суурийг илэрхийлэх ёсгүй.  АН-ын саналд:

    • УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс Ерөнхийлөгчийг сонгох саналаа гаргаж, сонгох.
    • Төрийн өр, зээл ДНБ-ний 60-хувиас дээшгүй байна. Төрийн татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтооно.
    • Иргэн бүрт шударга хүртээх замаар “Баялгийн сан байгуулна.
    • УИХ-ыг бүрдүүлэх тогтолцоо холимог байна.
    • УИХ улсын төсөв батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчлөх эрхтэй.
    • Орон нутаг бие даасан төсөвтэй, захиран зарцуулах эрхтэй байна.

    Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлах ёстой. Хэрвээ ард нийтийн санал асуулга явуулахгүй бол АН зөвшилцлөөс гарн хэмээн мэдэгдлээ. Мэдээллийнхээ дараа Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ