• Монголын төдийгүй дэлхийн хамгийн том Ургийн бичиг

    Монголын төдийгүй дэлхийн хамгийн том Ургийн бичиг нь 1905 онд бүтээгдсэн Цэцэн хан Шолойн ургийн бичиг юм. Шолой нь Гэрсэнэ хунтайжийн тавдугаар хөвгүүн Амин-Дуралын ач хүү.

    1577-1905 он хүртэл 328 жилийн дотор төрсөн 11 мянга 966 хүний нэр бичигдсэн нь Шолой удмын зөвхөн эрчүүдийн нэр юм. Энэхүү ургийн бичгийг 5,3 метр голчтой маажиндсан даавуун дээр цагираглуулан бичсэнээр Дэлхийн түүхэнд тэмдэглэгдэх хамгийн том ургийн бичиг болсон байна. Уг бичиг эдүгээ Үндэсний Түүхийн Архивт хадгалагдаж байна.

    Монголчуудын өвөг дээдсээсээ эхлэн хөтөлж ирсэн ургийн бичиг нь Манжийн ноёрхлын үед буюу 1911 он хүртэлх 200 жилийн хугацаанд алдагдаж байсан хэдий ч 1999 оноос төрийн бодлогын хүрээнд тавигдаж, эргэн хөтлөх талаар дэмжих болсон юм.

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ