• Цэцэрлэгийн насандаа анхаарал сул байсан хүүхэд том болоод бага орлого олдог судалгаа гарчээ

    Цэцэрлэгт байхдаа  ямар ааш зантай байсныг нь  33-35 насных нь жилийн орлогын хэмжээтэй харьцуулсан судалгааг АНУ-ын судалгааны  чиглэлээр дагнасан Carnegie Mellon их сургуулиас хийжээ.

    Зургаан насандаа  анхаарал сул  байсан хүүхдүүд 30 нас хүрэхдээ бага орлоготой байсан нь судалгаанаас харагджээ.

    Харин түрэмгийн зан ааштай, бусадтай тоглоом, эд зүйлсээ хуваалцах дургүй байсан хүүхдүүдийн хувьд мөн л 30 нас хүрээд бага орлоготой байв. Click To Tweet

    Бусадтай өөрийн юмаа хуваалцах, бусдад туслах дуртай байсан эрэгтэй хүүхдүүдийн хувьд насанд хүрээд их орлоготой болсон байна. 

    Судалгааг хамтран гүйцэтгэсэн Олон нийтийн бодлого, статискийн профессор Даниэл Нагины хэлж байгаагаар бол “Бидний хийсэн судалгаанаас үзвэл цэцэрлэгийн багш нар 30 жилийн дараахь орлогын хэмжээг нь хүүхдийн гаргаж байгаа зан авираар нь тодорхойлох боломжтой” гэжээ.

    Судалгаанд Канадын Квебек хотод 1980-1981 оны хооронд төрсөн эрэгтэй,эмэгтэй 2850 хүүхдийг хамруулжээ. Click To Tweet Тав,зургаан настан хүүхдүүдийг цэцэрлэгийн багшаар нь дамжуулан зан аашийн судалгаа хийж, улмаар 2013-2015 оны хооронд  тэдний орлогын хэмжээг тодорхойлжээ.

    Эх сурвалж:Carnegie Mellon University

     

     

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ