• Мьянмарт хумхаа өвчнөөр өвчлөгсөд, нас барагсдын тоо нэмэгдсээр байна

    Бирм /Мьянмар/-ын Эрүүл мэнд, спортын яамны мэдээний дагуу, энэ оны 1-7-сарын байдлаар тус улсад нийт 10.757 мянган хүн халуун хумхаа өвчинд нэрвэгдсэний 48 нь нэгэнт нас баржээ.

    Мьянмарын албаныхны тоо баримтаас үзвэл, Иравади мужид 1974 хүн халуун хумхаа тусч, 5 хүн нас барсан бол Янгон мужид 1788 хүн халуун хумхаа тусч, 15 хүн нас баржээ. Түүнчлэн Мандалай, Ракейн, Мон зэрэг мужуудад энэхүү өвчний халдвар авч буй хүний тоо мөн харьцангуй их байгаа аж.

    Хүн амын өсөлт, цаг агаарын хэт дулаарал, ундны ус зэргээс шалтгаалан, Мьянмарт халуун хумхаа өвчинд нэрвэгдсэн хүний тоо үргэлжлэн нэмэгдсээр байгаа бөгөөд жил болгоны 6-8-сар нь тус өвчний халдварын хамгийн оргил цаг үе болдог байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ