Сүрэг цахлайтай мөргөлдсөн онгоцоо аюулгүй газардуулсан нисгэгчид ОХУ-ын баатар цолоор шагнуулжээ

2019-08-19

Москва орчмын Жуковскийн нисэх буудлаас Крымийн Симферополь хотыг зорин хөөрөх үедээ  сүрэг цахлай шувуутай мөргөлдөж,  мотор нь ажиллагаагүй болсон “Урал Айрлайнс” компанийн онгоцыг осол авааргүй газардуулж чадсан нисэх багийн ахлагч Дамир Юсупов өөрийгөө “баатар биш” хэмээн даруухан ярьсан тухай бид мэдээлж байсан. Нисэх баг нийт 233 зорчигчтой онгоцыг Москвагийн ойролцоох эрдэнэшишийн талбайд элгээр нь аюулгүй газардуулж чадсан нь дэлхий дахинд шуугиан тарьсан.

Тэгвэл мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, олон хүний амийг аварсан 41 настай ахмад Дамир Юсупов, 23 настай туслах нисгэгч Георгий Мурзин нарт ОХУ-ын баатар цол олгох зарлигт ерөнхийлөгч Владимир Путин гарын үсэг зуржээ.

Зорчигчдыг онгоцноос нүүлгэн шилжүүлэх ажлыг сайн зохион байгуулсан гавьяаг нь үнэлж нислэгийн багийн бусад гишүүдэд Эр зоригийн одон гардуулах шийдвэр гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ