• Трамп Хятадын Ерөнхийлөгч Ши Жинпинийг Хонгконгийн эсэргүүцэгчидтэй уулзахыг ятгалаа

    Пүрэв гаригт Доналд Трампын сэтгүүлчдэд мэдээлснээр “Хятадын удирдагч Ши Жинпинг Хонгконгийн эсэргүүцэгчидтэй хийх уулзалт нь хэдэн сарын турш үргэлжилж байгаа тэмцлийг аз жаргалтайгаар төгсгөнө” гэжээ.

    Доналд Трамп твиттер хуудаснаа:

    Хэрвээ Ерөнхийлөгч Ши Жинпинг эсэргүүцэгчидтэй өөрийн биеэр шууд уулзалт хийвэл, Хонгконгд үүсээд байгаа асуудлын хувьд хувьд аз жаргалтай, соён гэгээрсэн төгсгөл ирнэ гэдэгт би эргэлзэхгүй байна!

    Эдгээрээс дүгнэвэл Хятадын ерөнхийлөгчийг эсэргүүцэгчидтэй өөрийн биеэр уулзаж үзэхийг санал болгосон хүн нь Трамп байх магадлал өндөр байгаа юм.

    Трампын хувьд Хятадын Хонгконгтой харьцах харьцаанд шүүмжлэлтэй хандахын хажуугаар “энэ бол Бээжингийн дотоод асуудал учраас хөндлөнгөөс оролцохгүй” гэсэн байр сууриа хадгалсаар байгаа юм.  Бээжин Хонгконгийн эсэргүүцэгчдэд гол анхаарлаа төвлөрүүлээд байгаа энэ үед Трамп АНУ,Хятад хоорондын худалдааны дайныг шийдэх хэлэлцээрт ихээр анхаарч буй.
    Трампын хувьд ийнхүү байр,сууриа илэрхийлсэн бол Төрийн департаментын ажилтнууд болон АНУ-ын хууль тогтоогчдын зүгээс Бээжинг Хонгконгийн бие даасан байдалд хүндэтгэлтэй харьцахыг анхааруулжээ.

    Одоогийн байдлаар Хятадын Ардын зэвсэгт цагдаагийн асар олон тооны зэвсэглэсэн цэргүүд Хонгконгтой хамгийн ойр хиллэдэг Хятадын Шэнчжэнь хотын спортын төвд цугларсан байдалтай байгаа.

    Хятад улсын элчин сайдын зүгээс  Лондонд  “зүгээр хараад сууж чадахгүй, хэрвээ хяналтаас гарвал Хонгконг дахь үймээн самууныг хурдан зогсооход” бэлэн байгаа гэж анхааруулжээ.

    Эх сурвалж:Bangkongpost

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ