• Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг өргөжиж 12 ортойгоор ажиллаж эхэллээ

    Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг нь анх 1977 онд байгуулагджээ. Click To Tweet Тус тасаг нь хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх 3-р шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдгээс гадна мэргэжлийн чиглэлээр улсын хэмжээний сургалт судалгааны лавлагаа төвийн үүргийг давхар гүйцэтгэдэг.

    Энэ удаагийн бүрэн хэмжээний их засвар нь 2007 оноос хойш хийгдсэн анхны засвар юм.

    Энэхүү барилгын засварын ажлыг ЭМЯ-аас дэмжиж дулаан, цахилгаан, усан хангамжийн ажлыг Жаргалан дулаан ХХК хийж гүйцэтгэсэн ба барилгын бусад их засварын ажлыг “Алтан хийц” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хөрөнгөөр хандив болгон хийж өгч байгаа юм. Үүнд бүх цонх, хаалга сольж, хана таазны будаг, бүх өрөө коридорын гэрэлтүүлэг болон шалны хулдаасыг бүрэн шинэчилсэн.
    Бүрэн хэмжээний засвар хийгдэхээс өмнө тус тасаг есөн ортой байсан бол одоо 12 ортой болж өргөжиж, үйл ажиллагаагаа явуулахаар боллоо. Click To Tweet
    Монгол Улсын нийт хүн амд үйлчилгээ үзүүлдэг улсын төв эмнэлгийн үйл ажиллагааг өөрсдийн сэтгэл зүрх, санхүү хөрөнгөөр дэмжиж буй хувийн хэвшлийн байгууллагууддаа нийт хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

    Эрчимт эмчилгээний тасаг бүрэн засагдаж, ашиглалтад орлооУлсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасаг нь анх…

    Posted by Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг/ The First Central Hospital of Mongolia on Thursday, August 15, 2019

     

    Эх сурвалж:Улсын нэгдүгээр Төв эмнэлэг

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ