• Хойд Солонгос Өмнөд Солонгостой энхийн хэлэлцээр хийхгүй гэдгээ мэдэгдлээ

    Хойд Солонгосын зүгээс Өмнөд Солонгос улстай цаашид энхийн яриа хэлэлцээр хийхээс татгалзжээ. Энэ шийдвэрээ “Өмнөд Солонгосын бүрэн буруу” гэж тайлбарлаж байна.

    Дөрөв дэх өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүүн зурагтаар өгсөн ярилцлагаараа  “Өөртөө,зүүн Ази болон дэлхий дахинд энх тайвныг авчрах шинэ Солонгосын Хойгийг бид хүлээж байна” гэж хэлсэн юм.

    Харин Хойд Солонгосын зүгээс энх тайвныг эрхэмлэе гэж байгаа боловч АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилт хийж байгаад таагүй сэтгэгдэлтэй байгаагаа Өмнөд Солонгос улсад удаа дараа илэрхийлээд байна.

    Тав дахь өдөр шилжих шөнө Хойд Солонгос Өмнөд Солонгосын зүүн эргийн дагуух далайд пуужингийн туршилт хийн,хөөргөжээ. Орон нутгийн цагаар дөрөв дэх өдрийн оройн 23:00 цагт хөөргөсөн хоёр пуужин нь 30 километрийн өндөрт хөөрч, 230 километр зам туулсан тухай Өмнөд Солонгосын Нэгдсэн штабын дарга нар мэдээлжээ.

    Ингэснээр сар хүрэхгүй хугацаанд Хойд Солонгос зургаан удаагийн пуужин хөөргөж, туршлаа.

    Зургаан өдрийн өмнө Хойд Солонгос Японы далай руу богино зайны хоёр пуужин хөөргөж туршсан билээ.

    Эх сурвалж:Bbc

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ