• Дэлхийн хамгийн урт морин уралдаан”Монгол Дерби”-д Америкаас ирсэн 70 настай оролцогч түрүүллээ

    Арваад жилийн өмнө анх эхэлсэн “Монгол Дерби” морин уралдааныг Америк,Австрали,Испани гээд дэлхийн өнцөг булан бүрээс 200 гаруй адал явдал эрэлхийлэгчид зорин ирдэг. Click To Tweet

    “Монгол Дерби” нь дэлхий дэх хамгийн урт бөгөөд хүнд,хэцүү морин уралдаан гэдгээрээ алдартай. Мөн тэсвэр тэвчээрийн уралдаан гэж нэрлэх нь ч бий.

    Уралдааны хувьд нийт 10 өдрийн турш 1000 километр замыг хамгийн эхэнд туулж барсан хүн нь түрүүлнэ. Ингэхдээ нэг өртөөгөөс өглөөний долоон цагт гарч,нөгөө өртөөд оройны 20:30 минутад амжиж буудлах ёстой. Хэрвээ амжаагүй тохиолдолд оройн 20:30 минутад хаа байна,тэндээ хоноглодог дүрэмтэй.

    Энэ жилийн хувьд “Монгол Дерби” уралдааны ялалтын бариа Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын нутагт товлогдсон бөгөөд уралдааны дүн мэдээлэл гарчээ.

    Арав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Монгол Дерби” морин уралдааны ялагчаар 70 настай,АНУ-ын Вёоминг мужийн оршин суугч Боб Лонг түрүүллээ.

    Арван өдөр туулах замыг долоо өдөрт туулахдаа морио нийт 28 удаа сэлбэн унажээ. Click To Tweet

    Эх сурвалж:Trib

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ