• Саймон Коуэлл цагаан хоолтон болсноосоо хойш эрс өөр харагдах болжээ

    Олон нийт Саймон Коуэллыг нэг л өөр харагдаж байна гэцгээж байна. Учир нь Авъяаслаг Америкчууд шоуны шүүгч 59 настай тэрээр цагаан хоолтон болсноосоо хойш есөн килограмм жин хасчээ.

    Access Hollywood сэтгүүлд өгсөн ярилцлагаараа “Миний бие маш сайжирсан. Ой тогтоол маань ч сайжирсан мэт санагдаж байгаа. Цагаан хоолтон байх тийм ч хэцүү биш, би урьдын адил шар айргаа ууж болох учраас би жаргалтай байна” гэж хэлжээ.

    Түүний хувьд зөвхөн эрүүл мэнд нь сайжраад зогсохгүй гадаад төрхдөө ч сэтгэл хангалуун байгаа аж.

    Эх сурвалж:Cnn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ