• Швед улс жил бүр бусад улс орнуудын 1.3 сая тонн хог хаягдлыг авч,эрчим хүч болгон ашигладаг

    Швед улс жил бүр дэлхийн өнцөг булан бүрээс 1.3 сая  тонн хог хаягдлыг импортолж оруулж ирдэг. Импортын хог хаягдлын ихэнхи хэсгийг нь Норвеги болон Их Британи улсын хог хаягдал бүрдүүлдэг байна. Харин Шведүүд ингэж импортолсон хог хаягдлаа дулааны цахилгаан станцууддаа шатааж, өвлийн турш байрнуудынхаа халаалтын асуудлыг төвөггүй шийдчихдэг.

    Бусад улс орнуудын хог хаягдлаар өвлийн халаалтаа шийддэг.

    Ингэж гадны улсын хог хаягдлыг хүртэл импортолж,дахин боловсруулдаг болдог болох эхлэлийг тэд аль 1991 онд нүүрс болон бусад нүүрс хүчлийн хий ялгаруулдаг түлшний татварыг нэмснээр тавьж байв. Харин одоо бол Швед улсын эрчим хүчний хэрэглээний талаас илүү хувийг сэргээгдэх эрчим хүч эзэлдэг.2011 оноос хойш Шведийн хог хаягдлын ердөө нэг хувь нь л хогийн цэг дээр булшлагдаж харин бусад 99 хувь нь дахин боловсруулагдаж, дахин хэрэглэгдэж, мөн эрчим хүчний эх үүсвэрэрээр ашиглагдаж байна.

    Бусдын хогийг дахин боловсруулдаг болохын тулд Шведүүд дор бүрнээ бага хог хаягдал гаргахыг, гаргасан хог хаягдлаа аль болох бүгдийг нь ангилан ялгаж, дахин боловсруулахад анхаарч байна. 2018 оны тоон баримтаас үзвэл Шведүүд нэг жилийн хугацаанд нийт ердөө 466 килограм хог хаягдал гаргажээ. Ингэж ахиц гарсан нь хатуу хог хаягдлаас гадна хоолны хог хаягдалд анхаарлаа хандуулсантай холбоотой.

    Швед улсын хогийн сав нь хуванцар,цаас,шил,картон,метал болон бусад материалтай хог хаягдал хийх төрлүүдтэй.

    Тэгвэл дэлхий дахинд нэг хүний өдөрт гаргадаг хог хаягдлын дундаж нь 0.74 килограм байдаг гэж үзвэл жилд дэлхийн нэг иргэн нийт Шведүүдийн гаргадаг хогны талыг бий болж байна гэсэн үг.  

    Хүрээлэн буй орчноо хайрлан,хамгаалдаг Швед соёл дэлхийн бусад улс орнуудаас хэдэн зуун алхмын урд явж байна.  Шведүүд өөрсөддөө хэтэрхий их хогшил, эдлэлийг дахин боловсруулж байна гэсэн шүүмжлэлийг тавих болжээ. Улмаар “Саятнуудад ээлтэй” буюу “Miljönär-vänlig” хөдөлгөөнийг эхлүүлжээ. Энэ хөдөлгөөн нь бүх хэрэггүй зүйлс хог хаягдал биш, хаяхаасаа өмнө дахин засварлаж, бусадтай хуваалцаж,дахин хэрэглэж хэвшээрэй гэсэн утгатай.

    Miljönär-vänlig хөдөлгөөнөөр хүмүүс өмсөхгүй хувцаснуудаа бусдад хямд үнээр худалддаг.

    Эх сурвалж:Independent

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ