• Сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэд дараах материалыг бүрдүүлнэ

    2019-08-15

    “Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 223 дугаар тогтоолын дагуу “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 115 дугаар тогтоол батлагдсан.

    Уг тогтоолын дагуу цахим бүртгэлд хамрагдан хүсэлтээ ирүүлсэн иргэдийн мэдээллийг эрэмбэлэх ажил хийгдэж дууссан. Тодруулбал, “Буянт-Ухаа-2” 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийг өчигдөр олон нийтэд нээлттэй зарласан. 

    Тиймээс сонгон шалгаруулалтын эхний шатанд тэнцсэн иргэд доорх материалыг бүрдүүлэн Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл салбаруудад ажлын цагаар авчирч баталгаажуулах аж.

     

     
    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ