Ё.Баатарбилэг Боловсролын зээлийн сангаас зээл авсан оюутнуудыг нийт 16 тэрбумын зээлээс нь чөлөөлнө гэв

Өчигдөр Засгийн газрын хуралдааны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Баатарбилэг Боловсролын зээлийн сангаас зээл авч, зээлээ төлөөгүй 13 000 оюутны 16 тэрбум дүнтэй зээлийг чөлөөлнө гэв. Үүний тулд УИХ-аас нийгмийн даатгал төлж байгаа эсэхэд нь үндэслэж төгсөгчдийг зээлээс чөлөөлөх тухай албан шийдвэр,тогтоол гаргуулах шаардлагатай юм.

Зээлийг эргэн төлүүлэхтэй холбоотойгоор хамгийн сүүлд Засгийн газрын 2018 оны 46 дугаар тогтоол гарсан байх бөгөөд үүний хавсралтад “Зээлдэгч сургууль төгсч диплом авсан өдрөөс эхлэн 6 хүртэлх жилийн дотор зээлийг төлж дууссан байхаар эргэн төлөлтийн хуваарийг гаргаж, зээлийн гэрээнд тодорхой тусгана” гэж заажээ.

Харин өмнөх журмаар голч оноо өндөр төгссөн болон төгсөөд төрийн байгууллагад таваас дээш жил ажилласан бол чөлөөлдөг байсан байна.

Харин Боловсролын,соёл,шинжлэх ухааны сайдын хэлж байгаагаар бол Боловсролын сангаас зээл авч суралцаад төгссөн төгсөгч зөвхөн төрийн,төсвийн байгууллага гэлтгүй хувийн байгууллагад ажиллан  нийгмийн даатгал төлж л байгаа бол зээлээс чөлөөлнө гэнэ.

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ ОЛГОХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМТАЙ ТАНИЛЦАНА УУ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ