Хойд Солонгос АНУ-ыг Өмнөд Солонгост пуужин байрлуулахгүй байхыг анхааруулав

2019-08-15

АНУ-ыг Өмнөд Солонгост дунд зайн тусгалтай пуужин байрлуулахгүй байхыг Хойд Солонгос 14-ний өдөр анхааруулж, эс тэгвээс түүний нөлөө пуужингийн эсрэг “THAAD” системээс илүү ноцтой байх болно хэмээн мэдэгдсэн байна.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг “Галаар тоглох тэнэг үйлдэл” гэсэн гарчигтай тоймчийн өгүүлэлдээ “АНУ Азийн бүсэд дунд зайн тусгалтай пуужин байрлуулахаар зэхэж байгаа бөгөөд Өмнөд Солонгос боломжит бүс нутаг нь болж байна гэжээ. Өгүүлэлд АНУ татан буулгах ёстой байсан “THAAD” системийг байнгын чанартай байрлуулах төдийгүй Өмнөд Солонгост шинэ загварын довтолгооны зэвсгийг нэмж байрлуулах нь бүс нутгийн хурцадмал байдлыг нэмэгдүүлж, Алс Дорнодод хүйтэн дайн болон зэвсэглэлээр хөөцөлдөх байдлыг бий болгоно” гэжээ.

Мөн тэнд “Өмнөд Солонгосын Засгийн газар пуужингийн эсрэг “THAAD” системийг бүрмөсөн байрлуулах, тэр дундаа дунд зайн тусгалтай пуужинг татан оруулбал Өмнөд Солонгос нь АНУ-ын Ази руу довтлох застав болно. Хөрш орнууд АНУ-ын цэргийн хүчирхийллийг зүгээр хараад суухгүй” гэж дурджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ