С.Амарсайхан: Дахин төлөвлөлтийн журмыг тодорхой болгох үүрэг өгнө

2019-08-15

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй холбогдох албаныхан ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж шинээр барих төслийн хүрээнд баригдаж байгаа барилгуудын ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажилласан. 

Энэ үеэр Барилгын компаниудын удирдлагуудын зүгээс хотын даргад хандаж, дахин төлөвлөлтийн журмыг тодорхой болгож өгөхийг хүсчээ. Үүнээс гадна “Барилгад ашиглагддаг том оврын автомашинууд 07.00-21.00 цаг хүртэл хотын төвөөр зорчихыг хориглосон. Тэгсэн хэрнээ шөнийн цагаар том оврын автомашинуудаар барилгын материалуудыг буулгаж, зөөх ажил хийхээр зөрчлийн хуулиар торгоод байгаа” гэдгийг учирлав.

Түүнчлэн, зөвшөөрөлгүй өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулж байсан иргэдийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсчээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Дахин төлөвлөлтийн журмыг тодорхой болгох асуудлыг холбогдох албаныханд үүрэг өгнө. Зөвшөөрөлгүй өргөтгөл хийж үйл ажиллагаа явуулсан иргэдэд мэдэгдэл шаардлагыг албаныхан өгсөн. Удахгүй шийдэгдэнэ. Нийслэлийн зүгээс төслийг хэрэгжүүлэх ажлыг хуулийн хүрээнд бүрэн дэмжиж ажиллана. Иргэд, аж ахуйн нэгжүүдтэй ойлголцолд хүрч барилгын ажлыг цаг хугацаанд нь дуусгах нь чухал” гэсэн байна.

gereg.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ