• Э.Оюунболдын аварга цолны мялаалгын наадам хойшиллоо

    2019-08-15

    Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Улсын аварга Э.Оюунболдын цолны мялаалга наадам энэ сарын 18-нд болохоор Хэнтий аймгийнхан зарлаад байсан. Гэвч өнөөдөр энэ наадмын товыг цуцалжээ.

    Учир нь Баяр наадмын зохион байгуулах хорооноос хориотой бодис хэрэглэсэн хоёр бөх байгаа гэдгийг олон нийтэд мэдэгдсэн. Тиймээс бөхчүүдийн шийдвэрийг харж, “В” сорьцыг шинжлүүлэхгүй гэвэл албан ёсны мэдээллийг наймдугаар сарын 19-нд мэдээлнэ гэж мэдэгдээд буйтай холбоотой ажээ.

    Баяр наадмыг зохион байгуулах хорооны Бөхийн салбар комиссоос дээрх мэдээллийг бөхчүүдийн шаардлагаар хийсэн ч хориотой бодис хэрэглэсэн хоёр бөхийн нэр тодроогүй байгаа үед Улсын аварга Э.Оюунболдын цолны мялаалгын наадмыг ийнхүү түр хугацаагаар хойшлуулжээ.

    Хориотой бодис хэрэглэсэн хоёр бөх “В” сорьцийг шинжлүүлэхээр Допингийн эсрэг үндэсний төвд хандвал дахин 10-аас дээш хоногоор сунгагдах юм. Учир нь “В” сорьцийн шинжилгээг БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэх учир  хариу гарах хугацаа дахин хойшилно.

    Энэхүү бөхчүүдийн допингийн шинжилгээний хариутай холбоотой асуудал олныг талцуулж байна. Допингийн шинжилгээний хариу хэлэх хугацаанд янз бүрийн хардлага гарсан учир бөхчүүд өөрсдийн хариугаа яаравчлан хэлсэн нь олныг хардлага төрүүлэхэд хүргээд байгаа юм. Үүнтэй холбоотойгоор ийнхүү аварга цолны мялаалга наадам хойшлоод байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ