• Б.Хурцыг шүүж байгаа шүүхийн гаднах байдал хурцдаж эхлэв

    Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, УЕП-ын орлогчоор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох анхан шатны шүүх хурал Төв аймгийн шүүхэд  өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилнэ.

    С.Зориг агс ны амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй хүмүүст уг хэргийг эрүүдэн шүүх замаар хүлээлгэсэн гэх тэдний хэргийг Төв аймгийн шүүх хаалттайгаар шүүж буй.

    УИХ-аас С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шалгахаар байгуулсан Түр хорооныхон уг шүүх хуралд ажиглагчаар оролцохыг хүссэн ч шүүхээс эс зөвшөөрсөн билээ.

    Харин тус шүүх хуралд ороогүй гадна нь байгаа хүмүүс хэд хэдэн янзын байр суурьтай байгаа ба үе үе хоорондоо үзэлцсээр байна.

    Тухайлахад Б.Хурц нарыг дэмжигчид. Б.Хурцын эхнэр н.Сарнай тэргүүтэй тэдний хамаатан садныхан болон ажилчид нь. Эд бол мэдээж генералыг хамгаалах гэж очсон хүмүүс.

    Хоёрдох хэсэг нь жагсаал цуглаан хаана байна тэнд очиж эсэргүүцэж явдаг хүмүүс бөгөөд тэдний хувьд энэ удаа эдгээр хүмүүст ял оноохыг шаардаж яваа.

    Гуравт С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй хүмүүсийн ар гэрийнхэн. Тэдний хувьд хэрэг хийгээгүй учир манайхныг гарга хэмээн хоёр дахь хэсгийнхэнтэй нийлэн яваа нь тодорхой.

    За тэгээд эцэст нь элдэв сонирхолтой шуугиан хайж яваа сэтгүүлчид. Тэдний хүчээр уг шүүх хурлын үйл ажиллагаа биш юм гэхэд гадна нь болж байгаа үйл явдлууд нийгэмд тэр дороо хүрч шуугиулж байна.

    Ийм л дөрвөн янзын ашиг сонирхол Төв аймгаас бүх монголд тэр бүү хэл сошиалаар дэлхийд тарж байна. Энэ байдлаараа бол Б.Хурц нарыг шүүх хурал хурцхан үйл явдлыг эхлүүлж мэдэхээр болоод байна. Өчигдөр орой гэхэд л тус шүүх хуралтай холбоотойгоор гадна жагсаж буй иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөллийн тэвчээр алдарч эхлэв үү нэгэн рүүгээ гурил цацаад эхэллээ. Өнөөдөр уур амьсгал бүр ч хурцдаж мэднэ.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ