• Нүүрсэн дунд хатаасан өлөн нуун хилээр гаргах гэснийг илрүүлжээ

    2019-08-14

    Их хэмжээний хатаасан өлөн хилээр нуун гаргах гэж байсныг гаалийн байгууллага илрүүлжээ.

    2019 оны наймдугаар сарын 12-ны өдөр Гашуунсухайт дахь гаалийн газрын хяналтын бүсээр Монгол Улсын иргэн Б нь Т компанийн “Фотон” маркийн авто машиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ чиргүүлэн дэх нүүрсэндээ өлөн нуусан байжээ.

    Шуудайнд хийж бэлтгэсэн 16 боодол буюу бод малын 498 кг хатаасан өлөн нуусан байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн хойшлуулшгүй ажиллагаа явуулсан байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ