• Роналду Мессигээс ямар ялгаатай болохоо ярьжээ

    2019-08-14

    Италийн “Ювентус” клубын довтлогч Криштиану Роналду “Барселона”-гийн довтлогч Лионель Мессигээс ялгагдах гол ялгааныхаа талаар ярьжээ.

    “Бидний хоорондын ялгаа нь гэвэл би Аваргуудын лигт өөр өөр багуудтай тоглож зургаан удаа тэмцээний шилдэг мэргэн бууч болсон юм. Лео бол классик тоглогч, тэр таван “Алтан бөмбөг” түүнчлэн жил бүр үзүүлж буй тоглолт нь хамгийн дээд түвшний хувьд дурсагдах болно” гэж Роналду ярьсныг DAZN иш татан мэдээллээ.

    Сануулахад, Португали хөлбөмбөгчин Аваргуудын лигт нэг удаа “Манчестер Юнайтед”-ийн бүрэлдэхүүнд, 4 удаа Реал Мадридын бүрэлдэхүүнд түрүүлсэн. Месси Аваргуудын лигт “Барселона”-тай дөрвөн удаа түрүүлсэн. Хоёр хөлбөмбөгчин таван “Алтан бөмбөн” хүртсэн адил амжилттай.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ