• Европын 30 оронд цагаачлахыг хүссэн иргэдийн өргөдөл нэмэгджээ

    Европын Холбооноос өчигдөр нийтлүүлсэн тоо баримтаас үзвэл “Энэ оны эхний хагас жилд Европын 30 орны хүлээж авсан цагаачлах өргөдөл өнгөрсөн оны мөн үеэс нэг нэгжээр нэмэгдэж, үүнд Латин Америкийн иргэдийн өргөдөл эрс нэмэгдсэн” байна.

    Цагаачлал хариуцсан ЕХ-ны цагаачлаллыг дэмжих алба мөн тайлан гаргаж “Энэ оны эхний хагас жилд ЕХ-ны 28 орон болон Норвеги, Швейцарь улсаас цагаачлал хүссэн 337 мянга 200 орчим өргөдөл хүлээн авсан нь 2018 оны эхний хагас жилийн хэмжээнээс 10 хувиар нэмэгдсэн” гэжээ.

    Улс орны байдлаас үзвэл, Сирийн иргэдийн цагаачлал хүссэн нь хамгийн олон байсан ба жилийн эхний хагаст 32 мянга 200-д хүрчээ. Афганистан удаалж, эхний хагас жилд 23 мянга 500 хүн цагаачлахыг хүссэн бол Венесуэл гуравт орж, цагаачлахыг хүссэн нийт тоо нь 21 мянган 700-д хүрсэн байна.

    Анхаарал татсан зүйл нь оны эхний хагас жилд Латин Америкийн иргэдийн цагаачлал хүссэн тоо эрс нэмэгдсэн явдал юм. Жишээ нь Венесуэлийн иргэдийн цагаачлал хүссэн тоо 2018 онд бүтэн жилд 22 мянга 200 байсан бол энэ жил эхний хагаст л 21 мянга 700-д хүрч огцом нэмэгдээд байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ