• Урьдчилан сэргийлэх хяналт шалгалтаар 23 ширхэг тарваганы нойтон мах тээвэрлэж явсан нь илэрчээ

    Нийслэлийн нутаг дэвсгэр дээр болзошгүй гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх,авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар өнөөдөр холбогдох байгууллагууд мэдээллээ. Нийслэлийн Засаг Даргын №А772 дугаар захирамжийн дагуу мэргэжлийн хяналт,цагдаа, тээвэр хяналт, Зооноз өвчин судлалын үндэсний төв, байгаль орчны газруудын хамтарсан тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг наймдугаар сарын 15-наас эхлүүлэн нийслэлийн нутаг дэвсгэр дээр зохион байгуулна. Хяналт шалгалт нь аравдугаар сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. Хяналт шалгалтын постыг  зургаан дүүргийн товчоон дээр байгуулагдаж ажиллах юм байна.:

    1. СХД,ЭМЭЭЛТ,БАРУУНТУРУУН
    2. ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ӨЛЗИЙТ, ТАВАНТОЛГОЙН ГҮҮР
    3. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ТОВЧОО
    4. НАЛАЙХ ДҮҮРГИЙН ТЭРЭЛЖИЙН УУЛЗВАР
    5. БАГАНУУР ДҮҮРГИЙН ХЭРЛЭНГИЙН ГҮҮР
    6. БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАМЫН ЦАГДААГИЙН ПОСТ

    Мөн тарваган тахал өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор МХЕГ-аас  төв болон захын дүүргүүдийн 540 мянган.га талбайд хяналт шалгалт хийхэд  Эмээлтийн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоонд Баянхонгор, Архангай, Завхан, Ховд,Хөвсгөл аймгуудаас 23 ширхэг тарваганы нойтон махыг тээвэрлэж явсныг илрүүлжээ. Илэрсэн тарваганы махыг Зоонозын өвчин судлалын төвл хүргүүлж, хоёр иргэнд 600 000 төгрөгийн торгууль, нэг сая хорин мянган төгрөгний  нөхөн олговор, нэг иргэнд зөрчлийн хэрэг нээгээд байна.

    Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлдэг газар бол Зооноз өвчин судлалын үндэсний төв юм. Тус төв нь Монгол улсад зонхилон тохиолддог 40 гаруй мал амьтнаас хүнд халдварладаг өвчний дэгдэлдээс урьдчилан сэргийлэх болон шуурхай арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилготой ажилладаг.

    Зооноз өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлснээр эрүүл мэндийн боловсрол олгох ажлын эрчимжүүлж, хяналтын байгууллагуудтай хамтран ажилласны дүнд өмнөх жилээс нийт зоонозын өвчний тархалт 21 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Click To Tweet

    Харин тарваган тахал өвчний хувьд 14 хувиар сэжигтэй тохиолдол нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа юм. Click To Tweet ДЭМБ-аас зөвлөж байгаагаар ижил шинж тэмдэг бүхий хоёроос дээш тохиолдол бүртгэгдсэн бол нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд бүртгэж авдаг байна. Баянхонгор аймагт тарваган тахлын улмаас хоёр хүний амь нас эрсэдсэн учраас улсын хэмжээнд тарваган тахал нь нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд бүртгэгдээд байгаа юм.  Тарваган тахлын  долоон дуудлагаас хоёр нь Улаанбаатар хотоос ирсэн бөгөөд хоёр тохиолдолд хоёулаа тарваганы боодог идсэн байжээ.

    Нийслэлийн Цагдаагийн газраас тарваган тахлын халдвараас нийт хүн амыг сэргийлэх зорилгоор 183 албан хаагчдыг тахлын вакцинд хамруулж, найман байнгийн байцаагчийг ажиллуулж эхлээд байна. Click To Tweet

    Дүүргүүдийн товчоод дээр байрлах зургаан хяналт шалгалтын постод хяналтын камертай байршуулжээ. Ингэснээр хяналт шалгалт, ариутгал хийгдэж байгаа үйл явцыг Мэргэжлийн хяналтын холбогдох байгууллага, мэргэжлийн мал,эмнэлгийн байгууллагууд давхар хянах боломжтой болж байгаа юм.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ