• Япон улс 2020 оны Олимпийн вэб сайтдаа Өмнөд Курилын арлуудыг өөрийн нутаг гэжээ

    2020 оны зуны олимпийн албан ёсны вэбсайтад Оросын харьяанд байдаг Өмнөд Курилын Итуруп, Кунашир, Шикотан, арлуудыг Японы хэсэг болгон дүрсэлжээ. Японы нутаг дэвсгэрт хамаарах арлууд нь Олимпийн дөлийг чиглүүлж буй интерактив зураг дээр харагдаж байна.

    Газрын зураг дээр маршрутын дагуу байрлах суурин газруудыг харж болно. Тэд Олимпод зориулсан баярын арга хэмжээг зохион байгуулна. Өмнөд Курилын арлуудын оршин суугчдын 96 орчим хувь нь Японд арлуудыг шилжүүлэхийг эсэргүүцэж байна

    Япон улс Курилын нурууны урд байрлах арлуудыг эзэмших талаар олон жилийн турш үргэлжилсэн маргаан үүсгэсэн. 1855 оны худалдаа, хилийн тухай гэрээнд заасны дагуу Өмнөд Курилын арлууд Дэлхийн 2-р дайны дараа ЗСБНХУ-ын бүрэлдэхүүнд оржээ. 1956 оны Зөвлөлт-Японы тунхаглалын дагуу ЗХУ нь энх тайвны гэрээ байгуулсны дараа Шикотан, Хабомай арлыг Японы талд шилжүүлэхээр тохиролцсон байдаг аж. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 7-р сарын 21-нд хэлэхдээ, эрх мэдлээ орхихоосоо өмнө Орос улстай энхийн гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Абэгийн ерөнхий сайдын бүрэн эрх 2021 онд дуусна.

    Токиогийн Олимп 2020 оны 7-р сарын 24-ээс 8-р сарын 9-ний хооронд, паралимп 2020 оны 8-р сарын 25-аас 9-р сарын 6-ны хооронд болно.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ