• Өмнөговь аймагт 66 иргэн хоолонд хорджээ

    “Өмнөговь аймгийн 66 иргэн хоолны хордлого буюу САЛЕМЛЁЗ хэмээх гэдэсний халдвараар өвчилж 20 хүн нь тус аймгийн БОЭТ-ийн халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна” гэх мэдээлэл цахим орчинд цацагдлаа. 

    Өмнөговь аймгийн БОЭТ-өөс энэ талаар тодруулахад, “Хүмүүсийн биеийн байдал гайгүй байгаа. Онц хүнд хүн байхгүй. Өнөөдөр өглөө ХӨСҮТ-өөс хоёр халдвар судлагчтай, хоёр эмчтэй баг ирсэн, манай аймагт ажиллаж байна. Одоогоор хордлогын шалтгаан тодорхой болоогүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

    Тэгвэл албан бус эх сурвалжийн мэдээлснээр хордсон хүмүүс нэг байгууллагын хүмүүс байсан бөгөөд байгууллагынхаа ойг тэмдэглэх үеэрээ өндөгтэй хоол идээд хордсон гэсэн мэдээллийг өгчээ.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ