• Америк, Талибаны 8 дахь хэлэлцээр өндөрлөжээ

    Катарын нийслэл Дохад Америк болон Афганистаны Талибан бүлэглэлийн8 дахь ээлжийн хэлэлцээр өндөрлөжээ. Хоёр тал Афганистаны асуудлаарх эцсийн гэрээг хараахан тохиролцоогүй ч хэлэлцээр үр дүнтэй болсон хэмээн хоёр тал байр сууриа илэрхийлсэн аж.

    Америкийн засгийн газрын Афганистаны үйл хэргийг энх тайвнаар зохицуулах тусгай төлөөлөгч Залмай Халилзад хэлэхдээ “Энэ сарын 3-нд эхэлсэн Америк, Талибаны 8 дахь хэлэлцээр өндөрлөлөө. Хэлэлцээрийн сүүлчийн хэд хоногт голдуу технологийн нарийн зүйлсийн асуудалд төвлөрч, хэлэлцээр “үр дүнтэй болсон” гэжээ. Гэвч тэрбээр хэлэлцээр чухам ямар үр дүнд хүрснийг хэлээгүй байна.

    2001 онд АНУ “9 дүгээр сарын 11″-ний террорист халдлагад өртсөнийхөө дараа Афганистанд дайн зарлаж,”Аль Кайда” бүлэглэлийг өмөөрөн хамгаалагч хэмээн Талибаны засгийн эрхийг түлхэн унагаасан юм. Дайны дараа Афганистаны байдал үргэлжлэн тайван бус байлаа. Сүүлийн жилүүдэд Афганистан дахь Талибаны хүчин тасралтгүй хүчирхэгжсэнээр, Америкийн тал тэдэнтэй арга буюу хэлэлцэх болсон гэдэг.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ