Эсэргүүцлийн жагсаалын улмаас Хонконгийн олон улсын нисэх онгоцны буудал гадагшаа чиглэсэн бүх нислэгээ зогсоож, түр хугацаанд нислэг хүлээж авах боломжгүй болсон аж. Энэ тухай мэдэгдэл Улаанбаатар-Хонконг чиглэлийн нислэг хөөрснөөс хойш гурван цаг 25 минутын дараа МИАТ-д ирсэн байна.
Улаанбаатар-Хонконг чиглэлийн ОМ2971 аяллын нислэг зэргэлдээх Гуанжоу хотод 17:52 цагт газардаж, түлш болон хоолны үйлчилгээ аван, 20:15 цагт Улаанбаатарын чиглэлд хөөрчээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.