• Б.Хурц, Г.Эрдэнэбат нарыг шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилнэ

    Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, 24-25 жилийн хорих ял сонссон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг тулгасан хэрэгт хуулийн байгууллагынхан холбогдоод буй. 

    ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, С.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр, О.Бямбажав, Э.Өлзийбаяр нарын 9 хүнийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж хэрэг тулгасан хэмээн шүүж байгаа юм. Шүүх хурал өчигдөр эхэлж, ажлын цаг дууссан тул түр завсарлаад өнөөдөр 09.00 цагаас үргэлжлэхээр болсон. 

    Тэднийг  2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133.1, 251.1-т заасан зүйл ангиар буруутган шүүнэ. Шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс энэхүү хэргийг цагаатгах ёстой гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлээд буй. Харин хохирогчдын ар гэрийнхэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт хилсээр ял оноосон тул хурдан суллах ёстой гэлцэж байна.

    gereg.mn

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ