• “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж,уг газрыг тусгай хамгаалалтад авахаар боллоо

    Өмнөговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Тост Тосон бумбын тусгай зөвшөөрлийг цуцлах үүргийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өгсөн билээ.

    Үүнтэй холбогдуулан  Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат өнөөдөр цаг үеийн асуудлаар шуурхай хэвлэлийн хурал хийлээ. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.5-д үндэслэж, Тост, Тосон бумбын ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж буй “Сауд гоби коэл транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мэдээллээ.

    Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д энэ оны тавдугаар сард хариуцлагагүй уул уурхайг таслан зогсоохын тулд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнд:

    56.1.5.тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан;

    Мөн БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Тост, Тосон бумбыг тусгай хамгаалалтад авах асуудлыг ирэх Засгийн газрын хуралдааны асуудлаар хэлэлцүүлэхээр боллоо.

    Хэвлэлийн хурлын үеэр “Ганц энэ компанийг цуцлах биш,бусад хариуцлагагүй уул уурхайн компаниудад ч хэрэгжих,сургамж болох учиртай” гэж анхааруулга өглөө. Тушаалтай танилцана уу.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ