• Хонгконгийн жагсагчид цагдаа руу “Молотовын коктейль” шидэж түлжээ

    Өчигдөр орой жагсагчид Хонгконгийн олон газарт цагдаа руу “Молотовын коктейль” шидэж, нэг цагдаа хүнд түлэгджээ.

    Жагсагчид цагдаагийн газруудын дэргэд цугларч “Молотовын коктейль” шидэн, цагдаагийн албан хаагчид руу лазерын гэрэл тусгажээ. Ажлын газартаа байсан нэг цагдаа тэсрэх бөмбөгт өртөж хоёр хөл нь түлэгдсэн байна.

    Сүүлийн өдрүүдэд Хонгконгийн жагсагчид цагдаа руу довтолж, тоосго, төмөр бороохой, хортой эд зүйлс, тэсрэх бөмбөг зэргийг ашиглан олон цагдааг гэмтээж шархдуулах болжээ. Үүнээс 9 цагдаа лазерын гэрэлд түлэгдэж, зарим нь өдий хүртэл эдгээгүй байна.

    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

    Холбоотой мэдээ